Хайх

Түгээмэл асуултууд

Vatican News (Ватиканы мэдээ) гэж юу вэ?

Vatican News бол Пап лам Францис, Гэгээн Ширээт Улс, дэлхий дахины Сүм, олон улсад болж буй үйл явдлын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээг авах боломжтой Ватиканы мэдээллийн шинэ сайт юм. Vatican News мөн Facebook, Twitter, YouTube, Instagram гэсэн олон нийтийн сүлжээний талбарууд дээр нийтлэгддэг.

Ватиканы мэдээ сайт цахим товхимол хийдэг үү?

Тийм ээ. Хэрэв та Ватиканы мэдээ мэдээллийг долоо хоногт хоёр удаа (Даваа, Пүрэв гараг) үнэгүй авахыг хүсвэл энд дарна уу.

Ватиканы мэдээтэй холбоотой техникийн асуудлыг би хэнд мэдээлэх вэ?

Ватиканы мэдээ сайт болон товхимолтой холбоотой асуудлыг english@vaticannews.va эсвэл webmaster@vaticannews.va хаягаар имэйл илгээж мэдээлнэ үү.

Би Ватиканы мэдээ сайтад нийтлэгдсэн материалыг ашиглаж болох уу?

Ватиканы мэдээ сайтад нийтлэгдсэн материалыг ашиглах нөхцөл, болзлуудын талаар мэдээллийг хууль эрх зүйн мэдээллийн хуудаснаас харна уу.

Пап Францисын албан ёсны илтгэлүүдийг хаанаас олох вэ?

Пап Францисын бүх албан ёсны бөгөөд бүрэн эх бичвэрийг Ариун Эцэгт зориулсан Ватиканы албан ёсны вебсайтаас үзнэ үү.

Папын оролцох үйл ажиллагааны огноог хэрхэн олж мэдэх вэ?

Пап Францисын удирдах баяр ёслолын талаарх мэдээллийг авахыг хүсвэл Ватиканы албан ёсны вебсайт дээрх Шашны ёслолын баярын хуанлийг үзнэ үү.

Би хэрхэн папын адисыг хүртэх вэ?

Папын Апостолик Адисыг цаасан хэлбэрээр авахтай холбоотой мэдээллийг Папын буяны үйлсийн албаны (Elemosineria Apostolica) вебсайтаас авна уу.

Би хэрхэн Нийтийн Сонсголд оролцох вэ?

Папын Нийтийн Сонсголд оролцох тасалбар үнэ төлбөргүй байдаг. Тасалбар хэрхэн авах тухай мэдээллийг Папын харьяа мужийн веб сайтаас авна уу.

Пап Францис руу ямар хаягаар захидал илгээх вэ?

Та дараах хаягаар захидал илгээж болно: His Holiness Pope Francis. Casa Santa Marta. 00120 Vatican City.

Хэрхэн Папын буяны үйлсэд зориулсан хандивыг өргөх вэ?

Папын буяны үйлсийг Obolo di San Pietro (Peter’s Pence) сүм хариуцдаг. Бүх нийтийн Сүмийн олон төрлийн хэрэгцээ, хамгийн их тусламж хэрэгтэй хүмүүсийн төлөөх нэгдсэн санаачилгуудыг дэмжих бол дараах холбоос дээр дарна уу.

Ватиканы музей, Ватиканы цэцэрлэгийн талаарх мэдээллийг хаанаас авах вэ?

Ватиканы музей, Ватиканы цэцэрлэг, Кастел Гандольфогийн Апостолик ордны тасалбар, захиалга, ганцаарчилсан болон хөтөчтэй аяллын талаарх мэдээллийг авахыг хүсвэл Ватиканы музейн хуудсанд зочилно уу.

Гэгээн Петрийн сүм хэдэн цагт нээгддэг вэ?

Гэгээн Петрийн Папын сүмүүд, Гэгээн Паулын Хананы гаднах сүм, Гэгээн Иохан Латеран сүм болон Гэгээн Мариа Мажор сүмийн нээх, хаах цаг болон Талархал магтаалын мөргөл, Наманчлал үйлдэх цагуудын талаарх мэдээллийг Ватиканы албан ёсны сайтын тусгай хуудаснаас авна уу.

Ватиканы зоос, маркийг хаанаас худалдаж авах вэ?

Ватиканы зоос болон маркны цуглуулгатай холбоотой мэдээллийг Ватикан хотын захиргааны Зоос болон Марк цуглуулгын албаны вебсайтаас лавлана уу.

Пап орсон гэрэл зургуудыг хэрхэн худалдаж авах вэ?

Пап Францисын оролцсон олон нийтийн арга хэмжээний зургийг худалдаж авах, захиалахыг хүсвэл Ватиканы гэрэл зургийн үйлчилгээний веб сайтад зочилно уу.

Ватиканд веб камер байдаг уу?

Тийм ээ. Ватикан Хот Улсын хамгийн чухал газруудад яг одоо юу болж байгааг үзэхийн тулд Ватикан хотын захиргааны вебкамерын хуудсанд зочилно уу.